Хан-Уул дүүргийн прокурорын газраас Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, Сувгийн Удирдах Газартай хамтран шалгажээ.
Тодруулбал тус дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг нэр бүхий зургаан компанийн үйл ажиллагаатай танилцаж, Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир уснаас нь дээж авч лабораториор шинжлүүлсэн байна.
Шинжилгээгээр гурван компанийн хаягдал бохир ус байгаль орчинд хохирол учруулах эрсдэлтэй, МNS ISO 6060:2001, МNS 5597:2006, МNS ISO 10523:2001, МNS ISO 11923:2001 стандартад зааснаас хэд дахин их химийн бодисын агууламжтай болох нь тогтоогджээ.
Тухайн асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж, компанийн удирдлагуудад Усны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг 200,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгохоор хуульд заажээ.
Зөрчлийн тухай хууль:
6.2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих
3.Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: УЕПГ
| Төв цэвэрлэх байгууламж руу их хэмжээний химийн бодистой хаягдал ус нийлүүлсэн газруудыг шалгуулна |
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50