Нэгдүгээр сард хүйтний эрч чангарсны улмаас Орос улс даяар нийтийн аж ахуйн байгууламжуудад осол гэмтэл нэмэгдэж, иргэдийн цэвэр ус, дулаан хангамж тасалдах болжээ.
Зөвхөн өчигдөр буюу Мягмар гарагт Саратов, Ханты-Мансийн автономит тойрог, Владимир, Пенза хотууд олон Москвагийн ойролцоох Солнечногорск, Кузнецк, Железнодорожный зэрэг хотуудад орон сууцны дулаан хангамж тасалдсан тухай мэдээ гарсан байна.
Свердловск мужийн Ключевск хотод цахилгааны ослын улмаас бойлер ажиллагаагүй болсон тул халаалтгүй болсон зургаан орон сууцны оршин суугчдыг хотын дарга Зарница хүүхдийн зусланд түр нүүлгэх шийдвэр гаргажээ.
Энэ сарын хамгийн том гэмтэл Москва мужид нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан юм. Тус мужийн Балашиха хотод орон сууцны 26 байр халаалтгүй болсныг 3-4 хоногийн дараа сэргээжээ.
Нэгдүгээр сарын 4-ний өдөр Подольскийн Климовск дүүрэгт дулааны шугам хагарсны улмаас 20,000 орчим хүн халаалтгүй болсон байна.
Энэ үеэр орон сууцны дотоод температур 5 хэм хүртэл буурсныг иргэд мэдээлжээ.
Маргааш нь хэсэг иргэд дулаан өгөхийг эрх баригчдаас шаардан төв талбайдаа цугласан байна.
Климовскийн хайрцгийн үйлдвэрийн уурын зууханд гарсан ослын улмаас дулаан хангамж тасалджээ.
Ерөнхийлөгч Путин энэ асуудалд анхаарлаа хандуулж, нөхцөл байдлыг хяналтдаа авсан талаар мэдэгдсэн юм. Мөрдөн байцаалт явуулахад орон нутгийн эрх баригчид хэт ачааллын улмаас дулаан тасалдсан гэж худал тайлбарлаж байсныг тогтоожээ.
Ингээд иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ аюулгүй байдлын шаардлага хангаагүй үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Улмаар хотын даргын орлогч, уурын зуухын дарга нарыг цагдан хорьжээ.
Энэ явдлын дараа Путин осол гарсан үйлдвэрийг төрийн өмчид авах тушаалыг холбогдох албаныханд өгсөн байна.
Гэвч Климовск дүүргийн 7,000 гаруй хүн амьдардаг 90 орон сууц одоо ч халаалтгүй хэвээр байгаа ажээ.
Эрх баригчид эдгээр иргэдээс нэгдүгээр сарын 4-нөөс хойших халаалтын төлбөрийг авахгүй болсныг мэдэгдсэн байна.
2023 онд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтийн аж ахуйн осол гэмтлийн талаар 4,900 гаруй мэдээ цацагдсан нь дайны өмнөх 2021 оныхоос бараг хоёр дахин нэмэгджээ.
Тухайлбал 2022 онд 3,200, 2021 онд 2,900 орчим гэмтэл саатал гарч байсан байна.
“Одоо Брежневийн үед байгуулсан сүлжээний элэгдэл эхэлж байна. 10 жилийн өмнө бид Хрущевын үеийн дэд бүтцийн элэгдлийг ярьдаг байсан бол одоо Брежневийн үеийнх эрс нэмэгдлээ” гэж хот төлөвлөлтийн мэргэжилтэн Петр Иванов тайлбарлажээ. Осол гэмтэл гарах бүрд нөхөн засварлах арга хэмжээ авдаг бол бүрэн хэмжээний дэд бүтцийн шинэчлэлт Орос даяар ганц ч удаа хийгдээгүйг тэр батлан ярьсан байна.
2024 оны эхний долоо хоногт Оросын бүс нутгуудад хэдэн арван осол гэмтэл гарсан юм.
Москва мужийн арав гаруй зуслангийн тосгон сууринуудад дулааны хангамж тасалдсан бол Лотошино дүүрэгт нэгдүгээр сарын 7-нд шугамын гэмтлийн улмаас халаалт, халуун ус тасалдаж, эрх баригчид хоёр дахь өдрөөс эхлэн айлуудад цахилгаан халаагуур тараажээ.
Москвагаас зүүн өмнө зүгт орших Литкарино хотын оршин суугчид нэгдүгээр сарын 7-нд бас халаалтгүй болсон юм.
Энэ үеэр иргэд хашаандаа мод, барилгын хаягдал шатааж байсан нь дулаацахаас гадна эрх баригчдын анхаарлыг асуудалд хандуулах зорилготой байжээ.
Мөн Павловский Посад, Тарасово, Кузнецы, Носырево болон Заозерье, Солнечногорске, Люберцы, Электросталь, Тройцк, Ногинск, Лобня, Воронеж, Волгоград хотууд, Ярославль, Тюмень, Ленинград мужуудад халаалт тасарсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.
Чувашийн Толиково сууринд нэгдүгээр сарын 8-нд халуун, хүйтэн усгүй болсноос оршин суугчид нь цас хайлуулан хэрэглэж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
| Орос даяар цэвэр ус, дулаан хангамжийн тасалдал үргэлжилж байна |
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50