“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус компанийн захирал А.Ууганбаяр "Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. Хөгжлийн Банканд зээлтэй байгаа "Монгол мах экспо" компанийн 100 хувь эзэмшигч групп компани юм.
Уг төслийг Бишрэлт группийн охин компани 2012 онд үүсгэн байгуулсан. 2014-2016 оны хооронд барилгын бүх ажил хийгдсэн. "Монгол мах экспо" компани Бишрэлт группийн охин компани байсан. Иймээс хүмүүс Б.Ундармаа гишүүнтэй хамаатай гэж ойлгоод байгаа. Гэвч тус компани 2019 оноос хойш Бишрэлт групптэй хамааралгүй болсон. 2019 оноос хойш Б.Ундармаа гишүүнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Гантиг Вилла төслөө өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.
Одоогоор найм орчим тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөөд байна. Цар тахлын нөхцөл байдал сайжирч махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлөх боломжтой.
Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл гарч байна. Тэгвэл "Гантиг Вилла" хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
| "Гантиг Вилла хотхон УИХ-ын гишүүн Б.Ундармаатай хамааралгүй" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03