Өнгөрсөн 2023 он манай гарагийн хамгийн халуун жил болсныг Европын Холбооны “Copernicus Climate Change Service” (CS3) цаг уурын байгууллага өчигдөр зарлалаа.
2023 он хүн төрөлхтөн дэлхийн цаг агаарыг хэмжиж ирсэн цагаас хойших хамгийн халуун жил төдийгүй сүүлийн 100,000 жилийн хугацааны хамгийн халуун жил байх өндөр магадлалтайг тус байгууллагын судлаачид тогтоожээ.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших сар бүр өмнөх он жилүүдийн мөн үетэй харьцуулахад хамгийн халуун байсан байна.
Дэлхийн цаг агаарын хэмжилтийг бүртгэж эхэлсэн 1850 оноос хойш 2023 он шиг халуун жил болж байгаагүй бол модны цагариг, мөсөн голд үлдсэн агаарын бөмбөлөг зэрэг эх сурвалжаас цуглуулсан мэдээлэлтэй харьцуулж үзвэл өнгөрсөн он сүүлийн 100,000 жилийн хамгийн халуун жил байх өндөр магадлалтай болжээ.
1850-1900 оны буюу аж үйлдвэржилтийн өмнөх цаг үетэй харьцуулахад 2023 онд дэлхийн агаарын дундаж температур Цельсийн 1.48 хэмээр нэмэгдсэн байна.
2015 оны Парисын гэрээгээр улс орнууд гамшгаас сэргийлэхийн тулд дэлхийн халалтын хэмжээг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Эндээс харвал хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн ирмэгт тулж ирээд байгаа гэсэн үг юм.
Хэдийгээр дэлхий нийтээр хүчин чармайлт гаргаж байгаа ч 2023 онд дэлхийг халааж буй гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрчээ.
Өөрөөр хэлбэл газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг малтмал түлшний хэрэглээ буураагүй, өссөн байна.
Өнгөрсөн онд дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) агууламж түүхэн дээд хэмжээндээ буюу 419 ppm (partes per million) хүрчээ.
Үүнээс гадна 2023 оны бүх өдөр аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад температурын зөрүү нь Цельсийн 1 хэмээс дээш байсан нь түүхэнд анхны тохиолдол болсон байна.
Мөн л түүхэнд анх удаа 2023 оны хоёр өдөр дээрх үетэй харьцуулахад Цельсийн 2 хэмийн өсөлттэй байжээ. Эдгээр өдрүүд нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн байна. Өмнөх хамгийн халуун жил 2016 он байсан юм. Тэгвэл 2023 он үүнээс 0.17 хэмээр илүү халуун байсан нь онцгой өндөр өсөлт болсныг CS3 онцолжээ.
2023 оны хэт халалтад хүн төрөлхтний үзүүлсэн нөлөөнөөс гадна Номхон далайн мандал дээр үүсдэг Эль Нино цаг уурын үзэгдэл давхар нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.
Дундаж температур аравны бутархайгаар нэмэгдэх бүрд дэлхий дахинд үер, хэт халалт, гал түймэр, салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл авчирч байгаа.
Тухайлбал 2023 онд зөвхөн АНУ-д хамгийн цөөндөө 25 удаагийн байгалийн гамшигт үзэгдэл тохиож, тус бүр $1 тэрбумыг давсан хэмжээтэймөнхцэ хохирол учруулсан байна.
| 2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болсныг эрдэмтэд зарлав |
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50