НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан энэ сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, хүүхдийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны асуудал болон цаашид хамтран ажиллах бусад боломжийн талаар аймгийн Засаг даргатай санал солилцжээ.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Говь-Алтай аймгаас хэрэгжүүлж буй хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ, зохион байгуулж буй ажлуудад талархал илэрхийлээд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлогын баримт бичгээ уялдуулан, хамтран ажиллах асуудлыг ярьсан байна.
Түүнийг тус аймагт ажиллах үеэр Шарга сумын тэмээчин П.Түвшин тэмээн сүргээсээ бор тором зүслэн, бэлэглэжээ. Ноён Комлан өөрийн тэмээндээ Johnny гэдэг нэр өгсөн байна.

Эваристе Коуасси Комлан нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Суурин төлөөлөгчөөр 2021 оны арваннэгдүгээр сард томилогдон иржээ.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ
| НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч тэмээтэй болжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57