Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээр батлагдсан. Харин хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан болоогүй байгааг ЭСЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдэгдсэн байна.
Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор мэдээлнэ. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа явахыг Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа ЭСЯ-наас зөвлөлөө.
2023 оны арванхоёрдугаар сарын эхээр дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, Вьетнамын талд мэдэгдээд байгаа юм.
| Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацаа хараахан болоогүй |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57