Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12 саруудад Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн “Г”, “Х”, “С” нар нь бүлэглэн шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс гар утсыг нь булаах, зах худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмжээн хуурч мэхлэн гар утсыг нь авч зугтаж, улмаар тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
| Гар утсыг нь хулгайлан интернэт банкаар нь нэвтэрч их хэмжээний зээл авчээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57