"Нийгмийн даатгалын багц хууль"-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр
Тус хуулийн заалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажил хийхэд хүндрэлтэй байдаг.
Хүүхдээ асарч байгаад дараа нь тэтгэвэргүй, тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдэхгүй байх асуудал үүсдэг. Иймд дээрх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж ирсэн.
Түүнчлэн малчны шимтгэлийн 50 хувийг төр таван жилийн хугацаанд хариуцах заалтыг оруулсан.
Малаа маллаж, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж, хөдөө амьдарч буй малчдын тухайд хуулийн зүйл заалт хамаарна. Гэхдээ малчин өөрөө заавал шимтгэлийнхээ 50 хувийг төлсөн тохиолдолд төр 50 хувийг нь хариуцна. Хэрэв малчин өөрийн 50 хувийг төлөөгүй бол төр үлдсэн хувийг хариуцахгүй.
Өнөөдөр хөдөлмөрийн насны 280 гаруй малчин байна. Тэдний 25 орчим хувь нь л Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлдөг. Энэ хүмүүс ирээдүйд халамжийн тэтгэвэр авах гэж байна.
Халамжийн тэтгэвэр гэдэг бол өнөөдрийн татвар төлөгчийн мөнгөнөөс шууд олгож байгаа тэтгэвэр юм.
Хэрвээ малчид таван жил 50 хувийн шимтгэлээ төлөөд цааш үргэлжлүүлэн таван жил шимтгэл төлөөд явбал Нийгмийн Даатгалын Сан (НДС)-нд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Ингэснээр малчид НДС-аас тэтгэвэр авах хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөл оруулж, батлагдсан" хэмээв.
Уулзалтын үеэр малчдын НДШ-ийн тал хувийг төр хариуцах болсон шалтгааныг сэтгүүлчид тодруулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариулт өгөхдөө "Малтай хүн болгоны НДШ-ийг улсаас даах юм шиг бодоод байна.
Жишээлбэл төрийн албан хаагч хүн ч Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ)-ээ малтай байж болно. Гэхдээ тэр хүн 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг биш.
Үүнд А данстай, хөдөө орон нутагт амьдарч байгаа мал бүхий иргэдийг хамруулна.
Хэрэв малчид НДШ төлөхгүй бол халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс болно. Халамжийн тэтгэвэр нь 100 хувь улсын төсвөөс гардаг.
Энэхүү 50 хувийн хөнгөлөлтөд бүх малчин 100 хувь хамрагдахад жилд төсөв дээр 25 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Үгүй гэвэл, ирээдүйд 12 их наяд орчим төгрөгийн ачаалал төсөвт ирнэ.
Иймд малчид бага ч болтугай хуримтлал оруулж, сайн дураар шимтгэлээ төлөх нь чухал" гэлээ.
| "Малчдын НДШ-ийн 50%-ийг төр хариуцна. Энэ зохицуулалт хувьдаа малтай төрийн албан хаагчдад хамааралгүй" |
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50