Дуучин А.Хишигдалай, Гинжин буюу Г.Гарьд нарын хамтарсан буриад ардын дуу "Холо лэ байна" дууг шинэчилж дуулсан клипээ олны хүртээл болгосон билээ.
"Хадын оройгоор" гэх нэрээрээ олны танил болсон энэ дууны клипийн талаар болон "Алтаргана" дуун цэнгүүний талаар Ц.Отгонсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Буриадууд "Алтаргана" дуун цэнгүүнээ энэ сарын 23-24-нд зохион байгуулна. Бидний өвөг дээдсийг их хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрсан. "Хадын оройгоор" дууны шинэ бичлэгт бид их эмзэглэсэн.
Буриад ястнууд бид өөрсдийн гэсэн өв уламжлалтай. Дэлхийн гурван их гүрэнд тасарсан яс, үсэрсэн цустай ард түмэн. Энэ дууг дуулсан залуу дуучнаа бид "Алтаргана" дуун цэнгүүндээ урьж байна.
Ямар ч хүн энэ дууг дуулах боломжтой. Тэр дууг сонсоход л нүдэнд нулимс зангираад ирдэг. Буриад зон олны өв соёлоо ярьж, хэлэхгүй бол мартагдах нь байна" гэж ярилаа.
| Ц.Отгонсүрэн: Буриад зоны дуун цэнгүүндээ залуу дуучдыг урина |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57