Сэлбэ голын халиа дошин өдөр бүр нэмэгдэж, дулааны шугамд хүрчээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан тайлбар өглөө.
"УБДС ТӨХК-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн биш гэсэн тайлбар хийгээд явлаа. Өөрөөр хэлбэл дулааны шугамд аюулгүй гэдгийг хэлсэн" гэв.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж байна.
Уг голын дулааны шугамтай хэсэгт голын ус хөлдөхгүйгээс түвшин дээшилж байна. Сэлбэ голын зүүн талын эрэг дагуу халиа үүссэн түвшнээс дээш үерийн хамгаалалтын хоорондын зай 1.5-1.6 м байна. Өмнө нь энэ хэсэгт халиа тошин үүсэж байгаагүй.
Дулааны шугам гүүрэн байгууламжийн доор хийгдсэн болохоор халиа үүссэн хэсэгт уур савссан байдалтай байна. "УБДС ТӨХК"-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн биш гэсэн тайлбар хийгээд явлаа. Өөрөөр хэлбэл дулааны шугамд аюулгүй гэдгийг хэлсэн.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сэлбэ голын хоёр байршилд зарим ААН ус шахаж байсныг зогсоож, хоолойг авсан.
Мөн зун хур бороо их орсноос Сэлбэ голын усны хэмжээ их байгаа. Сэлбэ дэд төв, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хөрсний ус зайлуулах шугамын ус нэмэгдэж орж ирж, халиа тошин үүсэж байна.
Голын усны халиа тошин гуравдугаар сарын 20-д хүртэл үргэлжилдэг. Дулаарахаар голын ус доороосоо гэсдэг.
Мөсний зузаан голын баруун хэсэгт хоёр метр орчим, зүүн талд 1.5 метр орчим байна.
Сэлбэ голын ойролцоох айл өрх, ААН-үүдийг усанд автуулахгүйн тулд сувагчилж усыг урсгах, усыг дээшээ түрж хөлдөөх ажлууд хийгдэж эхэлж байна.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 140 гаруй ажилтан цаг тухай бүрд ажиллаж, халиа тошин үүссэн хэсэгт машин механизмаар сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгох ажлыг хийж байна.
НЗДТГ, УБЗАА-ны зүгээс машин механизм цөөн байгаа учир нэмэгдүүлэхээр 3,500 экскаватор захиалсан. Цагаан сараас өмнө авна.
2020 онд дугуйт 210 экскаватор шийдвэрлэж өгсөн. Манай байгууллагад одоогоор 30 орчим техник хэрэгсэл байгаагийн хоёр гинжит трактор халиа тошин үүссэн хэсэгт ажиллаж байна.
Нийслэлд халиа тошин үүссэн хамгийн эрсдэлтэй хэсэг Дэнжийн мянгын гуравдугаар суваг буюу 32-ын гүүрний хойд, Шунхлай ШТС-ээс дээш хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Толгойтын үерийн хамгаалалтын суваггүй хэсэгт үүссэн халиа тошинг багасгах ажлууд хийгдэж байна.
Үүнээс гадна Бэлх, Сэлх, Гүнжийн гол дагасан халиа тошин үүсээд байна.
Жил бүр голын халиа тошингоос урьдчилан сэргийлэхэд 300 сая төгрөгийг төсөвлөж, ажлууд хийгддэг" хэмээн мэдээллээ.
Улаанбаатар хотод 2020 онд 18 байршилд халиа үүсэж, Олонбулагтай гээд Шархадны эмнэлгийн доод булгаас их хэмжээний халиа үүсэж, хувийн сууцны цонхны дээд хэсэг хүртэл усанд автан хөлдөж байжээ.
Харин өнөөдрийн байдлаар нийслэлд 10 гаруй байршилд халиа тошин үүссэн байна.
| С.Батсайхан: Сэлбэ голын халиа тошин дулааны шугамд аюулгүй гэдгийг УБДС компанийнхан хэлээд явлаа |
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50