Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бейсен, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бейсен хэлэхдээ "Одоогийн хуулийн төслийн 4.1.5-д гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа
Ингэж оруулсан нь буруу гэж бодож байна. Гадаадын олон иргэн манай улсад орж ирэх боломжийг нээж байгаа юм биш үү.
Гадаад иргэд орж ирээд нөөц багатай уурхайнуудыг ухаж, хайгуулаар ашигладаг асуудал байгаа. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын асуудал бий.
Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль хүчний байгууллага болон батлан хамгаалахын салбарынхантай зөвшилцсөн үү.
Монгол Улсын хөгжлийн стратегитай холбоотой хөрөнгө оруулалт хийх олон салбар байна.
Тухайлбал газрын тосны үйлдвэр байгуулах, зам, метро барих болон мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу ноос, ноолуур арьс ширний салбарт үйлдвэр байгуулах асуудлыг хөрөнгө оруулалтын хуульд тусгамаар байна.
Мөн эрүүл мэндийн салбар, хүнсний үйлдвэрийн асуудалд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуул, цагдаа, батлан хамгаалах яамтай зөвшилцсөн эсэх талаарх асуултад хариулъя.
Энэ бол бизнес, эдийн засгийн орчныг бий болгох тухай ажил.
Улсын эдийн засгийг улам тэлэх, төрөлжүүлэх, ард иргэдэд, бизнес эрхлэгчдэд боломж, сонголтыг шинээр бий болгох талаар хэлэлцэж байгаа. Ийм төрлийн хуулийг бизнесийнхэнтэйгээ л ярилцмаар байна.
Монгол хүчний байгууллагын улс биш. Манай арми, цагдаа, тагнуул хүчтэй байх ёстой. Гэхдээ бизнесийн харьцааны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бизнесийнхэнтэйгээ ярьдаг, зөвлөлддөг, бусад орны хамгийн сайн, шилдэг жишгүүдийг нэвтрүүлмээр байгаа юм.
Ямар нэгэн зүйл хийхийн өмнө батлан хамгаалах, цагдаа, Авлигатай Тэмцэх Газраас асуугаад байвал энэ улс хөгжихгүй. Ихэнх нь болохгүй, эрсдэлтэй гэнэ.
Дэлхийн улс орнуудад байгаа хамгийн сайн жишгийг л дагаж явах ёстой.
Хөгжлөөрөө манайхаас доош орчихсон орнуудын жишгийг Монголд нэвтрүүлээд байвал уруудна. Иймд сайн жишгийн дагуу хөгжиж, хиймэл бэрхшээлүүдийг бизнест учруулаад хэрэггүй, илүү боломж олгоё" гэлээ.
| Ч.Хүрэлбаатар: Хийх ажлуудаа батлан хамгаалах, цагдаа, АТГ-аас асуугаад байвал энэ улс хөгжихгүй |
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50