Завхан аймгийн Тэс сум төвөөс хойд зүгт 80 км “Бэрхийн-Өвөр” гэдэг газар "Бэрхийн-Өвөр" болон "1 дүгээр застав"-ын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрчээ.
Тухайн машинд хоёр өвчтөнд зорчиж явсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг өчигдрийн 18:19 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж, хоёр өвчтөнийг аваад нэгдүгээр сарын 5-ны 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Орон нутагт цас ихтэй байгаагаас өвөлжилт хүндэрч буй. Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлснээр энэ онд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрч байгаа. Тухайлбал Завхан аймгийн Тэс суманд цагаан зуд болж байна. Иймд орон нутагт зорчиж буй иргэдийн замын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол хүлээж авч, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Завхан аймагт өвчтөн тээвэрлэж явсан түргэний машин цасанд сууж, эвдэрчээ |
2026-11-19 10:20:35
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38