Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансрын туннель орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт долоо, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.
Мөн Сансрын туннель орчимд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн онд 32 камерыг шинээр суурилуулсан байна. Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй тус газарт өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгджээ.
"Цаашид бусад хорооны эмзэг цэг байршлуудыг үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 настай, иргэнийг өсвөр насны хоёр хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг шинээр суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа"-г ЦЕГ-аас мэдээлэв.
| Сансрын туннель орчмыг бүрэн камержуулжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57