Нийслэлийн цэргийн штабаас энэ жилийн цэргийн бүртгэл явагдахтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жил нийслэлийн цэргийн бүртгэл өнөөдөр буюу 4-нөөс 19-ний хооронд зохион байгуулах юм. Цэргийн бүртгэлийг энэ жил хоёр системээр буюу цаасан баримтаар тухайн оршин суугаа хаягийнхаа хорооны байранд очих, эсвэл "e-mongolia" цахим платформыг ашиглаж бүртгүүлэх юм.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны энгийн иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг хоёр системээр буюу цаасан болон цахимаар явуулах юм. Аюулгүй байдлын үүднээс 100% цахимаар явуулах боломжгүй" гэв.
Цахимаар бүртгэх талаар "И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул "Цахимаар гурав дахь жилдээ цэргийн бүртгэлийг хийж байна. Иргэд гар утас, вэб сайтаар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн операторын ажилтнаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Иргэдийн явуулсан хүсэлтийг тухайн харьяа дүүргийн цэргийн штабын ажилчид шалгаад асуудал гараагүй тохиолдолд зөвшөөрсөн төлөвт шилжинэ.
Мэдээлэл нь дутуу, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргах гэх мэт асуудал гарсан үед засварлах төлөвт шилжинэ. Ингэснээр тухайн иргэн зөвхөн алдаа гарсан хэсгээ засаж, дахин илгээх шаардлагатай" гэж ярилаа.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай.
Өнгөрсөн жилүүдэд цахим бүртгэлийн алдаа, ачааллын улмаас торгох асуудал яригдаагүй. Харин энэ жилээс бүртгэлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэдгийг албаныхан онцоллоо.
“E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм байна.

| Н.Ялалт: Цэргийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03