БНСУ-ын Канвон мужид энэ сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп хөшгөө нээнэ. Нийт 12 хоног үргэлжлэх цагаан олимпод 79 улсын 15-18 насны 1,900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрхээ авч, бэлтгэлээ базааж буй. Тодруулбал цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд хурд сорих аж.
Уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болсон. Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлөх юм.
Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна. Биатлончид олимпын бэлтгэлээ Германд хийж байгаа бөгөөд энэ сарын 14-нд Канвонд очихоор төлөвлөжээ.
| "Канвон 2024" залуучуудын олимпод оролцох бүрэлдэхүүн тодорчээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57