Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дугаар байранд өчигдөр өдрийн 13:56 цагт "найман сартай хүүхэд гэртээ цоожлогдсон. Цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай" гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г /8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг найман минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Осол гэмтлийн тохиолдлын тоогоор ихэвчлэн 0-4, 10-14 насныхан ахуйн хүрээний болон бусад төрлийн осол, гэмтэлд өртөж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.

| Найман сартай хүүхэд гаднаасаа цоожлогдсон байсныг аварч, ээжид нь хүлээлгэн өгчээ |
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48