Засгийн газрын ээлжит бус хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Улсын онцгой комиссын үйл ажиллагаа суларч цалгардаж болохгүй. Бид өөрсдөө өндөржүүлсэн бэлэн байдлаас өдөр тутмын бэлэн байдал рүү шилжиж байгаа юм биш. Энэ бол эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, эдийн засгийг сэргээхтэй холбоотой төр засгийн бодлого. Түүнээс бус огт эрсдэлгүй боллоо гэсэн үг биш. Тиймээс Улсын онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн удирдлага, холбогдох төрийн захиргааны байгууллагууд зохион байгуулалтаа улам сайжруулж ажиллана.
Бүх шатны төрийн байгууллагуудын төлөөлөл Улсын онцгой комиссын Шуурхайн штабад ажиллаж байгаа. Мөн зарим машин техник дайчлагдсан. Албан хаагчид болон дайчилгаанд байгаа машин техникээ дур зоргоороо буцааж татахгүй байхыг холбогдох байгууллагуудын удирдлагад анхааруулж байна" гэлээ.
| С.Амарсайхан: Бэлэн байдлын зэрэг буурсан ч Улсын онцгой комиссын үйл ажиллагаа суларч цалгардаж болохгүй |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03