Умард Африкийн Алжир улсын Оран хотоос Францын нийслэл Парис хотод ирсэн зорчигч тээврийн нисэх онгоцны дугуйн тасалгаанаас ноцтой хэмжээнд осгосон хүн олдсон тухай Францын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Орли нисэх буудалд газардсан Air Algerie компанийн нисэх онгоцонд техникийн үзлэг явуулах үеэр 20 гаруй насны эрэгтэйг олсон байна.
Ямар ч бичиг баримтгүй түүнийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.
“Тухайн хүн амьд байгаа ч хүчтэй осголтын улмаас биеийн байдал нь маш хүнд байна” гэж нисэх буудлын албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Зорчигч тээврийн онгоц 10,000 орчим метрийн өндөрт нисдэг тул гадна талд нь агаарын температур Цельсийн -50 хэм хүртэл унаж, хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасдаг.
Ийм нөхцөлд онгоцыг газардуулагч дугуйн тасалгаанд байсан хүн амьд үлдэх боломж маш бага юм.
АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргааны мэдээллээр бол 1947-2021 оны хооронд 132 хүн ийм аргаар зорчсон тохиолдол бүртгэгдэж байжээ. Эдгээрийн 77 хувь нь амиа алдсан байна.
2019 оны долдугаар сард Лондон хотын захын цэцэрлэгт хүрээлэнд эрэгтэй хүний хөлдсөн цогцос тэнгэрээс унаж байв.
Үүнийг тухайн үед Хитроу нисэх буудалд газардах гэж байсан Кени улсын Kenya Airways компанийн онгоцноос унасан гэж үзэж байжээ.
Эх сурвалж: AFP
| Алжираас Парист ирсэн нисэх онгоцны дугуйн тасалгаанаас амьд хүн олджээ |
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50