Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баяртай холбогдуулан Монголын Бурхан Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн уриалгаар Монголын нийт лам хувраг нэгдэж “Асралын аян“ нийгэм хүмүүнлэгийн аяныг тав дахь жилдээ зохиож байна.
Тус аянд Монголын нийт лам хуврагууд болон олон улсад шавилан суугаа монгол лам хувраг нийтээрээ оролцож хандив өргөдөг байна. Энэ удаагийн “Асралын аян 5” аяны хүрээнд хүүхдийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах юм.



Тухайлбал
Мөн хөдөө орон нутгийн малчдад уламжлалт анагаах ухааны эм танг тухайн орон нутгийн бурхны шашны сүм хийдээр дамжуулан түгээх ажээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнд залж, нийт ард олонд их хишиг түгээж байсан түүхэн уламжлалыг монгол лам хуврагууд сэргээж жил бүрийн эл өдөр олонд тустай нийгэм хүмүүнлэгийн аяныг зохион байгуулах болсон юм.
Тухайлбал
| Лам хуврагууд хүүхдийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57