Монгол Улсын иргэд 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
“Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр байгуулжээ.
Энэхүү хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг ГХЯ-наас мэдээлэв.
Мальдив нь Энэтхэг болон Шри Ланкын баруун өмнө талд оршдог арлын улс. Шүрэн арлаараа алдартай. Манай улс тус улстай 1985 оны наймдугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
| "Монгол иргэд ирэх сарын 12-наас Мальдив улс руу визгүй зорчих боломжтой" |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57