Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдтэй өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ЭМЯ, Нийслэлийн Боловсролын газраас хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлын талаарх судалгааг танилцууллаа.
Тодруулбал ДЭМБ-ын 2022 онд гаргасан тайлангаар 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх дүн гарчээ. Мөн 15-24 насныхны нас баралтын дөрөв дэх шалтгаан нь амиа хорлолт байгаа юм. Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгааг тайланд дурджээ.
Харин манай улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний
Өөрөөр хэлбэл ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна.
2020 оны байдлаар Монгол Улсад 15-17 насны нийт 738,185 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 2.8 хувь буюу 20,456 хүүхэд сэтгэцийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ. 2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 182 сургуульд 193 сэтгэл зүйч ажиллаж байгаа юм.
Цаашид сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, ангийн багш, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг сайжруулах, сэтгэл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас онцолж байлаа.
Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ, Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хөөрхөн зүрх” ТББ-ын төлөөллүүд оролцсон юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| НБГ: Сурагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна |
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50