УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан (2023.12.26 ) Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ялангуяа хөдөө орон нутагт спортын салбарын үйл ажиллагаа дутмаг, хүртээмж учир дутагдалтай байдаг талаар хөндөгдөж байлаа. Тиймээс хүртээмжтэй, уян хатан спортын үйлчилгээг хэвшүүлэх шаардлага байгаатай оролцогч талууд санал нэгдэж байв. Тухайлбал энэ зорилтын хүрээнд Монгол хүний онцлогт тохируулан сорилын төв байгуулж, уг төвд дасгал, хөдөлгөөн эрүүл хооллолтын талаар зөвлөгөө өгдөг арга зүйч ажиллуулахаар төлөвлөж, хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан спорт, урлаг, хөдөлмөр зэрэг хичээлүүд нь хүүхдийн зан чанар хүмүүжилд хамгийн сайн нөлөө үзүүлдэг учраас сургалтын хөтөлбөрт багтаах цаашлаад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь нийгмийн чухал асуудлуудын нэг болохыг дурдаад Ерөнхий боловсролын сургуулиудын заалны бетон шалыг халж волейболын стандартад нийцсэн шалтай болгох шаардлагатай хэмээн онцоллоо.
Үүнээс гадна улсын хэмжээний томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулахад нийцсэн спорт цогцолборуудыг орон нутагт бий болгох, аймгийн эрүүл мэндийн газруудад нийтийн эрүүл мэндийг хариуцсан арга зүйчээр спортын мэргэжлийн хүнийг ажиллуулах зэрэг саналуудыг оролцогчид хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Сорилын төв байгуулж, дасгал, хөдөлгөөн эрүүл хооллолтын талаар зөвлөгөө өгнө |
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50