Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн.
Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон аж.
Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, нийтийн тээвэрт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд захиалсан шинэ автобуснуудын түрүүч энэ сарын 29-нд ирэх юм.
| Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт хийнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57