Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 24-30 хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас болох юм. Өнөөдрийн этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилууллаа. Мөн төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, гэрлэн чимэглэл бүхий тохижилт хийж, мөсөн гулгуурын талбай байгуулан, аж ахуйн нэгжүүд өөрсдийн сүлд модоо засан, баярын уур амьсгал оруулж байна.
| "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээ өдөр бүр сүхбаатарын талбайд болно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57