Энэ оны наймдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн гишүүн 1,183 хүнийг баривчилсны ихэнх нь “Gen Z” болон “Millenial” үеийнхэн буюу 30 хүртэл насныхан байсныг Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Тухайлбал эдгээрийн 888 нь энэ үеийн төлөөлөл байсан байна. Тэднийг хууль хүчний байгууллагууд “MZ gangsters” гэж нэрлэдэг болжээ.
Шинэ үеийнхний үйлддэг гэмт хэргийн төрөл нь хуучин үеийнхнийхээс тэс өөр болсныг цагдаагийн эх сурвалж ярьсан байна.
Тухайлбал шинэ үеийнхэн бусдын бие махбодод гэмтэл учруулах, айлган сүрдүүлэх гэмт хэрэг бараг үйлдэхгүй, харин онлайн мөрийтэй тоглоом, онлайн луйвар зэргийг голдуу үйлддэг болжээ.
”MZ gangsters” гэмт хэргийн бүлгүүд “ашиг орлого дээр нэгддэг нь өмнөх үеийнхний босс тойрсон фракц маягийн бүлэглэлээс өөр” болохыг цагдаагийн эх сурвалж хэвлэлд мэдээлсэн байна.
“Эрх баригчид зохион байгуулалттай гэмт хэргийн утга учрын талаар ойлголтоо өөрчилсний үндсэн дээр яаж тэмцэх аргаа олох ёстой” гэж эх сурвалж ярьжээ.
“Organized Crime Index” судалгааны тайланд өгүүлснээр Өмнөд Солонгос нь 1990-ээд оноос хойш мафи маягийн гэмт хэргийн бүлэглэлүүдээ бараг устгасан бөгөөд одоо “цөөн тооны бүлэглэл, жижиг хүрээнд ажилладаг болж, өмнөх шигээ газар нутаг эзэмших, хүчирхийлэл үйлдэхээ больсон” гэсэн байна.
Харин тэдний оронд Хятадын триад, Японы якуза, Оросын мафи зэрэг гадаадын бүлэглэлүүд зохион байгуулалттай гэмт хэрэг голдуу үйлддэг болсон тухай тайланд дурджээ.
Эх сурвалж: Business Insider
| Өмнөд Солонгост зохион байгуулалттай гэмт хэргийг шинэ үеийнхэн буюу "MZ gangster"-ууд үйлддэг болжээ |
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50