Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн нээлттэй сонсголоор сайжруулсан шахмал түлшний арилжааны гэрээнд хийсэн хяналт шалгалтыг танилцуулав.
Шинжээчийн танилцуулсан хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг хүргэж байна.
“Тавантолгой түлш” ХХК-нийн салбарын захирал Д.Ганзориг 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангахад үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлэл танилцуулсан.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны наймдугаар хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх дарга Д.Амарбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй өнөөгийн сайжруулсан түлшний дэгдэмхий хий 20-оос дээш хувьтай байгаа бол хагас коксожсон түлшний дэгдэмхий хий найман хувиас хэтрэхгүй байна.
Иймд бид урт хугацаандаа коксожсон түлшний үйлдвэр барих, үүний тулд богино хугацаандаа коксожсон түлшийг импортоор ав, хэрэглэж туршиж үзэх шаардлагатай гэж мэдэгдсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь түлшний төлбөрт 2.07 сая ам.долларын үнэ бүхий 10.4 мянган тонн нүүрсийг 2022.10.14-2022.11.11-ний өдөр хүртэл нийлүүлж, 998.5 тонн түлшийг хүлээн авсан.
Түлш худалдан авах, түлш болон нүүрс тээвэрлэх ажлыг тендер шалгаруулалтаар зохион байгуулаагүй байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажиллах журмын 5.5.6 Ажлын алба нь санхүү, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах, арга хэмжээг хэрэгжүүлэх гэж заасан чиг үүрэг зөрчсөн байна.
Хагас коксожсон шахмал түлшний нэгж өртгийг гаалийн мэдүүлэг, тээврийн зардалд үндэслэн тооцоход 444.44 тонн сайжруулсан нүүрсийг 2.6 тэрбум төгрөгөөр авахаар байна.
Энэхүү нэгж өртгөөр тооцон “Хонгонк Хөндө” ХХК-нийн нийлүүлэх 109.000 тонн хагас коксожсон шахмал түлшний үнийг тооцож үзвэл 290.7 тэрбум төгрөгийн өртөгтэй гарсан.
| ШИНЖЭЭЧ: Сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангахад хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлж, импортоор авсан |
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50