Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэд, олон нийтийг хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор зохион байгуулж буй “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээ өнөөдөр болж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй банкны салбарын реформ, төрийн өмчит компанийн хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг өргөжүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөгийг давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлох нь зүйтэй байна.

Зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 10.29 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны ДНБ-ий 19.5 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны арилжаа энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 467.02 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 дахин өсжээ.
Өмнө нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, ЗГҮЦ гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн л арилжаалдаг байсан бол өнөөдөр 70 гаруй шинэ бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа нь энэ зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын үр дүнгийн илрэл юм. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн дотоод, гадаадын бирж дээр давхар бүртгэл хийх, хадгаламжийн бичиг гаргах зэрэг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлого зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2026 онд 30 их наяд төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна” хэмээн онцолсон юм.


Нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, үнэт цаасны болон хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд оролцож үнэт цаасны зах зээл, арилжааны практикийн талаар сургалт явуулахын зэрэгцээ үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч байна.
Мөн хувьцаат компаниудын талаар болон ногдол ашгийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч, төлбөр тооцооны данс нээх, Эрдэнэс таван толгойн цэнхэр тасалбар, хувьцаатай эсэхийг шалгаж өгөх үйлчилгээг үзүүлэх юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
| "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" болж байна |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43