Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Халзан, Дарьганга, Түмэнцогт, Мөнххаан зэрэг зургаан сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин өглөө.
Орон нутгийг хөгжүүлэх сангийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд авто машин шийдвэрлэхээр тусгасан. Эхний ээлжид аймгийн төвөөс алсагдсан болон өвөлжилтийн байдал хүндэрсэн 4 суманд авто машиныг гардуулж өгсөн бол энэ удаа үлдсэн 6 суманд туулах чадвар сайтай авто машиныг хүлээлгэж өгөв.
Хамгийн сүүлийн үеийн загварын Nissan patrol машиныг "Monnis" ХХК гурван жилийн баталгаатайгаар нийлүүлжээ.
Гурван сумын хувьд дотоод нөөц боломжоороо авто машины асуудлаа шийдвэрлээд байгаа билээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн 13 сумын Засаг даргын Тамгын газрын авто машинууд бүрэн шинэчлэгдлээ.
Өвөлжилтийн байдал хүндэрч отор нүүдэл их байгаа тул сумдын удирдлагууд малчдаа эргэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд унаа машин асуудалгүй болж байна.

| 6 сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин өгlөө |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57