Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны нутагт суудлын автомашин байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 07:31 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Л-ийн Ниссан тийда загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Мөн Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 18:58 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч очиход иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн зүүн хана, 4х6 метрийн хэмжээтэй гарааш, Приус-20 загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
| Байшин, 2 автомашин, гарааш шатжээ |
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48