Хүйтний эрч эрс чангарч, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа учир давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүсээд буй. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байгаа.
Ойрын өдрүүдэд үргэлжлэн шуурч, цас хялмаалан орж байгаа. Шөнөдөө -42 хэм хүрч, өдөртөө -26 хэмээс буухгүй байгаа учраас зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гарсан. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлалт бага байдаг байна. Иймд өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй гэнэ.
Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн хоёр хоногийн өмнөөс гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлжээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Сүүлийн хоногуудад 170 гаруй тонн давс, 433 тонн бодис зарцуулсан. Энэ нь нийслэлийн жилд нөөцөлдөг хэмжээний 10 хувь. Хөрсөн дээр -45 хэм хүрч хүйтрэх тохиолдолд нар гармагц хөлрөлт өгч, энэ нь дараа нь хөлдөн, авто замд мөс, халтиргаа гулгаа үүсгэх асуудал гарч байна. Тиймээс гол зам, гудамж, уулзвар, явган хүний замд дайрга цацаж эхэлсэн. Ингэснээр автомашин уулзвараар нэвтрэх чадвар сайжрах зэрэг үр дүн гарч байгаа тул ирэх долоо хоногт мөн үргэлжлүүлнэ.
Цаашид -45-аас дээш хэмд үйлчлэх бодис, технологийг БНХАУ-аас татаж авахаар төлөвлөж байгаа. Одоогоор аваагүй гэв.
| “Шөнөдөө -42 хэм хүрч байгаа учир халтиргааг арилгахаар дайрга цацсан” |
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50