Африк тив ба Арабын хойгийг тусгаарладаг Улаан тэнгис бол дэлхийн худалдааны чухал зам юм.
Сүүлийн үед энэ замаар ачаа тээвэрлэж буй хөлөг онгоцнууд Ираны дэмждэг Йемений Хусит босогчдын халдлагад өртөх болжээ.
Газын зурваст үргэлжилж буй дайнд палестинчуудыг дэмждэг Хуситууд Израилийн чиглэлд газрын тос тээвэрлэж байж болзошгүй хөлгүүд рүү ийнхүү халдах болсон байна.
Үүний улмаас газрын тосны томоохон компани BP өчигдөр Улаан тэнгисээр ачаа тээвэрлэхээ түр зогсоож буйг зарлажээ.
Дэлхийн хоёр дахь том ачаа тээврийн компани Maersk өнгөрсөн Баасан гарагт ижил шийдвэр зарласан юм. Тус компанийн чингэлэг тээврийн хөлөг онгоц Хуситуудын халдлагад өртөх шахсаны дараа ийм арга хэмжээ авсан байна.
Тэгвэл АНУ тэргүүтэй хэд хэдэн улс Улаан тэнгисийн ачаа тээврийн замыг хамгаалахаар болсноо өчигдөр зарлажээ.
Энэхүү ажиллагаанд Их Британи, Канад, Франц, Бахрейн, Норвеги, Испани улсууд хамтрахаар болсон байна.
“Йемений нутаг дэвсгэрээс гаралтай Хуситуудын болгоомжгүй халдлага нь худалдааны чөлөөт урсгалд заналхийлж, гэм зэмгүй далайчдад аюул учруулж, олон улсын хууль дүрмийг зөрчиж байна” гэж Пентагоны тэргүүн Ллойд Остин шийдвэрийг зарлахдаа мэдэгджээ.
Хэрвээ Улаан тэнгисийн ачаа тээврийн зам хаагдаж, хөлөг онгоцнууд тойруу замаар зорчдог болбол газрын тосны үнэ өсөх эрсдэлтэй юм.
Даваа гарагт BP компанийн мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээр Брент төрлийн газрын тосны баррелийн үнэ 2.6 хувиар өсөж, $79 хүрсэн байна.
Хэрвээ тээврийн компаниуд өөр зам сонгож, Улаан тэнгисийн тээвэрлэлтийн тасалдал долоо хоногоос дээш хугацаагаар сунжирвал газрын тосны үнэ цаашид улам өснө гэж судлаачид дүгнэжээ.

Ази тив, Персийн булангийн орнуудаас Европ, Ойрх Дорнод, Умард Африкийг чиглэсэн нийт ачаа тээврийн 15 хувь Улаан тэнгисээр дамждаг. Үүний 21.5 хувь нь боловсруулсан газрын тос, 13 хувь нь түүхий газрын тос байдаг байна.
Хусит босогчид Улаан тэнгисийн 32 км өргөнтэй Баб аль-Мандабын хоолойгоор нэвтрэх үед хөлөг онгоцнуудыг довтолж байгаа.
Хэрвээ хөлөг онгоцнууд Улаан тэнгисийг орхиж, Африк тивийн өмнөд үзүүрээр тойрч зорчвол аяллын хугацаа 10 өдрөөр сунжирч, зардал нь олон сая доллароор өсөх юм.
Хуситуудын халдлагад Израильтай хамааралгүй хөлгүүд хүртэл өртөх болсон байна.
Эх сурвалж: BBC
| АНУ тэргүүтэй орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн замыг халдлагаас хамгаалахаар болов |
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50