Тэмээн жин, ердийн хөсөг, морин өртөөгөө зүүдлэн унтаж байтал, өөхөн дэн, лаа чүдэнзээ бодогдон сэрцгээлээ. Оросууд өглөө нь тогоо тасална гэж айлгаад, үдэш нь болилоо гэж амьсгаа авахууллаа. Саяхан ирээд буцсан Козлов гэдэг сайд “ойрын хугацаанд” хязгаарлахгүй гэж цаас бичгээр биш цахим сүлжээгээр хэлсэн. “Сүх далайтал үхэр амар” суух уу, ойрын хугацаа гэдэг нь яг хэдэн хоног гэсэн гэсэн үг вэ?
Эрчим хүчний хэрэглээ жил жилд нэмэгдсээр утас нь улалзаж, шугам станцууд нь шувтарсан цагаан бумбандаа орчихоод байгаа юм. Энерги дулааны эх үүсвэрээр элбэг баян Монгол орон орос, хятад тог авдаг. Дөчин жилийн өмнө 4-р цахилгаан станц боссоноос хойш харь улсаас гэрэл дулаан царай алдахгүй айл шиг айл, улс шиг улс болж чадаагүйнхээ үйл лайг эдэлж, өвлийн хүйтэнд чичирч байна.
Эгийн гол, Эрдэнэбүрэн, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, 5-р цахилгаан станцын цаасан макетаар ганц удаа л зууханд гал асааж болно. Цаасан макетаар гэрэл асахгүй, дулаан түгэхгүй. Орос дайн тулаантай, олон улсын хоригт орсон, сэлбэг материал хомсодсон, Сибирьт жавар тачигнасан, Галуут нуурын станцад гэмтэл гарсан эсэхээс үл хамааран гал алдахдаа тулж, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлдээ лаа чүдэнз зэхэхгүй суух боломж дүүрэн байсан.
Ганцхан жишээ сөхье. Өнөөдөр ч сайдаараа л байгаа Ц.Даваасүрэн өмнө нь Эрчим хүчний сайд байхад Шивээ-Овоогийн уурхай дээр Английн M Power компани манай нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэх 750 мВт-ын станц 2020 он гэхэд барих саналаа тавьсан ч таг гацаасан. Нүүрсний усыг нь цэвэршүүлж унданд хэрэглэхээр болгоно, асар том хүлэмж барьж, ногоо цагаа ч тариулахаар өөрсдөө хөрөнгө мөнгөө бэлдээд ирэхэд нь нурааж зогсоосон.
Эх орончийн багтай, элдэв поп улс төрчдийн усан станц баривал гол ширгэнэ, уранаа ашиглавал 2 толгойтой тугал мөөрнө гэх молигыг нь үмхэж, модон толгойлсоор байвал Монгол өөхөн дэн, үхэр тэргэндээ буцах юм. УЦС-тай Говь-Алтайд тог тасрахгүй. Завхан гол ширгээ ч үгүй, загас жараахай үхээ ч үгүй, Гэгээн нуур үүсэн цэлийж, гэрэл тог үйлдвэрлэж байна.
| Лаяа эдлээд лаагаа асаа |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03