Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн.
Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлээд буй. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.
“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж "Ойрын өдрүүдэд үргэлжлэн шуурч, цас хялмаалан орсон. Шөнөдөө -42 хэм хүрч, өдөртөө -26 хэмээс буухгүй байгаа учраас зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гарсан. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлалт бага байдаг. Иймд өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй. Түгжрэл ихтэй үед цэвэрлэгээний машин ирэхгүй, ажил удааширдаг. Дугаарын хязгаарлалт тогтоосноор замын ачаалал багасан, давс, бодис цацдаг машин техникүүд богино хугацаанд рейс хийх боломжтой болж байгаа юм. Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа.
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн хоёр хоногийн өмнөөс гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлсэн. Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарь гэж байдаг. Үүний дагуу дүүргүүд болон байгууллагууд цэвэрлэгээгээ хийгээд явбал иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэх боломжтой.
Хот тохижилтын газар болон УБЗАА-тай гэрээтэй 15 хувийн байгууллага бий. Үүнээс гадна 23 байгууллага зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажиллаж байна. Зуны улиралд цэвэрлэгээний ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг бол өвлийн улиралд 06:00 цагаас эхэлдэг. Харин ойрын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа хэмээн ярилаа.

Иргэдийн бүлгийн цэвэрлэгээний хяналтын ажилтан Ц.Маамуу "Хөлдөж, дагтаршсан цасыг цэвэрлэхэд багагүй хугацаа зарцуулдаг. Энэ үед тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй нь замын ачааллыг бууруулж, цэвэрлэгээнд хувь нэмэртэй байгаа. Одоогийн байдлаар 20 орчим хүн Төв номын сан, Сүхбаатарын талбайн уулзвар орчмын цас, мөсийг цэвэрлэж байна. 09:00-14:00 цагийн хооронд таван цаг ажиллаж байгаа" хэмээлээ.


Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| "Зам цэвэрлэгээний ажил өвөл 06:00 цагаас эхэлдэг. Ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна" |
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50