Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн байна.
ЗТХЯ-ны мэдээлснээр Улаанбаатар-Дубай чиглэлд энэ сарын 16-нд Хүннү эйр компани анхны шууд нислэгээ үйлджээ. Шууд нислэг нь долоо хоногт нэг удаагийн давтамжтай байх юм байна.
Агаарын харилцааны шинэ маршрут нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудад аялахад ихээхэн дэм болно гэж үзжээ.
Монгол, Эмират улсын иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоног харилцан визгүй зорчиж эхлэхээр болоод байгаа билээ.
| Улаанбаатар-Дубайн хооронд шууд нислэг үйлдэж эхэлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57