Монгол Улс болон ОХУ-ын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийн дөрөв дэх шатны хэлэлцээг энэ сарын 8-нд цахим хэлбэрээр хийжээ.
Энэхүү хэлэлцээрийн удирдлагын тохиролцооны төслийг 2024 онд эцэслэн гарын үсэг зурж батлуулах нь зүйтэй гэж хоёр тал үзсэн байна.
Хоёр улсад ажилласан жилийн шилжүүлэн тооцож тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан энэхүү хэлэлцээрийн хүрээнд 2016-2023 онд хоёр улсад ажилласан жилээ баталгаажуулсан 994 иргэн байгаа бол Монгол Улсаас 289 иргэн тэтгэвэр авдаг байна.
Энэ удаагийн Монгол-Оросын шинжээчдийн ажлын хэсгийг Монгол талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Орос талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Хууль эрх зүй, хууль тогтоомж, олон улсын харилцааны департментын Орлогч дарга С.В.Комарова нар ахлан ажиллаж, хэлэлцээрийн төслийг шинжээчдийн ажлын хэсгийн түвшинд эцэслэн тохирчээ.
Хоёр улсын нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын хуралдааны протокол, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг тусгаж 2018 онд эхний шатны хэлэлцээг зохион байгуулжээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай 1981 оны хэлэлцээрийг хоёр улс одоог хүртэл мөрдөж ажиллаж байгаа аж
| "Монгол Улсаас ОХУ-ын 289 иргэн тэтгэвэр авдаг" |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50