Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга оролцож, хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтолцооны хувьд сайжруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, сургалтын чанарыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр олон үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж байна. Нийслэл хотод тулгамдаж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, тэмцэх үйл ажиллагааны тэргүүний эгнээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид та бүхэн маань үүрэг гүйцэтгэж байна. Өдөр бүр гамшиг, осолтой нүүр тулж, энэ албаны нүүр царай болсон эгэл жирийн алба хаагч, аврагч-гал сөнөөгч та бүхнээрээ бахархаж байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гал түймрийн 1503, аврах ажиллагааны 447 буюу нийт 1950 удаагийн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3670 хүний амь нас, 300 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулснаар нийслэлийн ногоон бүсэд шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурч, нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй, усны ослын дуудлагын тоо 16,3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 146 нэгжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Налайх дүүрэгт ерөнхий боловсролын сургуулиудын дунд гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр “Дэвжээ” тэмцээн, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд төвтэй эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулсан нь онцлог ажлууд байлаа. Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд НОБГ-ын дэргэд 50 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуулж, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар болгон үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Мөн анги байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, ая тухтай орчныг бий болгох зорилгоор Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид хүүхдийн тоглоомын өрөө, анги хүртэх автомашины зам, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангиудад хүнсний ногооны хүлэмжийг шинээр байгуулж, анги байгууллагын гадна дотно тохижилтод нийт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан зэрэг үр дүнтэйгээр үйл ажиллагаагаа дүгнэлээ.
| Гал тймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурчээ |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29