Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн омикрон хувилбар манай улсад тархсан эсэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Сэжигтэй тохиолдлууд байгаа. Бид эхний ээлжинд 16 сорьцыг өгчихсөн, Өөр 100 сорьцыг давхар бас Япон руу явуулсан байгаа. Эдгээр сорьцууд нь 2021 оны X XI XII сарынх. Гэхдээ шинжилгээний дүн нь эцэслэгдэж гараагүй. Аль улсаас ирсэн иргэдийн сорьцоос илэрсэн бэ гэдгийг бид тухайн үед нь зарлана.Омикрон хувилбарыг өмнө нь ПСР шинжилгээгээр илрүүлэх боломжтой гэж хэлж байсан. Ямар учиртай вэ гэхээр, коронавиурсийн хувилбар үздэг шинжилгээгээр S уурагнаас S уураг илрэхгүй байх юм бол дараагийн хувилбар байх магадлалтэй гэж үздэг. Ингээд илүү нарийн тодорхойлохын тулд геномын дарааллыг тодорхойлдог байхгүй юу. Энэ нь тодорхой цаг хугацаа шаарддаг. Бид аппаратдаа уншуулаад эхэлчихсэн, урьдчилсан байдлаар хариу гарчихсан. Ард иргэдэдээ хандаж хэлэхэд, Омикрон орж ирлээ гээд айж сандрах хэрэггүй. Яагаад гэвэл орж ирэх нь цаг хугацааны л асуудал байсан. Өнөөдрийн байдлаар 138 улсад тархсан. Харьцангуй хөнгөн тусдаг гэдэг нь туршилтаар батлагдаж байна. Дельта хувилбар уушиг руу орж гүн өвчлүүлдэг бол омикрон амьсгалын дээд замыг хамарч байгаа нь тогтоогдсон. Энэ бол яг томуу, томуу төст өвчин шиг л явж байна гэсэн үг” хэмээн мэдээлсэн юм.
| С.Энхболд: Омикрон орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03