Томчууд маргалдаж байгаад нялх хүүхдийн биед гэмтэл учруулсны улмаас эндсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны 23:40 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад гурван сартай охины биед гэмтэл учруулж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан байна.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
| Гурван сартай хүүхдийн толгойд гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт очоод нас баржээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53