Улаанбаатар хотын агаарын бохирдол ойрын өдрүүдэд илт мэдэгдэхүйц нэмэгдлээ.
Элдэв төрлийн зуух, сайжруулсан шахмал түлш, утаа шүүгч гэх зэргээр олон янзын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа гэдэг ч бодит байдал дээр үр дүн төдийлөн гарахгүй байгааг иргэд шүүмжилж байгаа юм. Жишээ нь өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын таван байршилд агаарын чанар маш муу үзүүлэлтийг давсан бол бусад хэсэгт их бохирдолтой байгааг илтгэх утгууд гарч байв.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалаас тодруулахад "Нийслэл хот уулсаар хүрээлэгдсэн байршилтай. Өвлийн улиралд Азид Сибирийн хүйтэн агаарын урсгал орж ирдэг. Ингэхээр антициклон буюу агаар мандлын орчил хөдөлгөөн тогтуун, салхигүй байна гэсэн үг. Салхигүй байснаар Улаанбаатар хотод байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарч буй бодисууд агаарт замхрах процесс удааширна.
Нийслэлийн дээр тогтсон хүйтэн агаарын зузаанаас хамаараад өглөөд гарсан бохирдуулагч бодисууд маань замхрах нь удааширч, хуримтлагдах нөхцөл үүсдэг. Өчигдөр болон өнөөдөр 80 орчим метр зузаан хүйтэн агаар тогтсон. Иймд яндангаас гарах утаа энэхүү хүйтэн агаарыг нэвтлэн гарах чадвар багасаж, хуримтлагдах байдал ажиглагдаж байгаа. Энэ бол цас, бороо ордог шиг байгалийн үзэгдэл" гэлээ.
| Г.Даваажаргал: Нийслэлийн дээр 80 орчим метр зузаан хүйтэн агаар тогтсон тул утаа хуримтлагдаж байна |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50