Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.
ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан "Шатахуунтай холбоотой бодитой, үнэн зөв тайлбар өгөх нь зүйтэй болов уу.
Өмнөх жилүүдэд дизель түлшний хэрэглээний хэмжээ энэ жилийнхээс 1.5 дахин бага байжээ. Яагаад гэвэл КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэсэн байна. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өндөр хэмжээнд сэргэсэн.
ОХУ-аас захиалсан дизель түлшний ханган нийлүүлэлт нь өнөөдрийн эрэлтэд хүрэхгүй болсон шалтгаан сүүлийн саруудад бий болоод буй.
Үүнд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас зохицуулалт хийхээр шуурхай ажиллаж байна. Арванхоёрдугаар сард ОХУ-аас дизелийн түлш орж ирдэг хэмжээгээрээ орж ирэх хүлээлтийг тавьж байна.
Нөгөөтээгүүр БНХАУ-аас дизель түлшний хангалтыг тогтмол авахаар гэрээ хэлцэл хийсэн. Арванхоёрдугаар сарын эхээр Хятадаас дизель түлш орж ирэхээр байгаа.
Нэг асуудал үүсдэг нь ОХУ-аас орж ирж байгаа дизель түлш нь ЕВРО-2 стандартынх. Харин Хятад улсаас орж ирж байгаа нь ЕВРО-5-ын дараагийн стандартын түлш орж ирэхээр болж байна.
Цаашдаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс нефтийн салбарыг аажмаар зах зээлийнх нь зарчимд нийцүүлэх бодлогыг тогтмол баримталж, импортлох бүс нутгийг дан ганц ОХУ гэлтгүй Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсаас нефтийн бүтээгдэхүүнийг олборлох боломжоо бүрдүүлнэ хэмээн зорьж байна" хэмээв.
Мөн "Газрын тосны үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр эрчимтэй ажиллаж байна. Энэ үйл ажиллагаанд өнөөдөр ямар нэгэн саатал, доголдол үүсээгүй. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил амжилттай явж байгаа.
Өнөөдөр дотоодод олборлож байгаа газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу Монголын талд ногдож байгаа хувь нь газрын тосныхоо үйлдвэрийн хэрэглээг бүрэн хангадаг байх бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буй.
Энэ агуулгаар БНХАУ-ын "Петрочайна"-гийн толгой компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан. Өөрөөр хэлбэл 30 жилийн түүхэнд анх удаа хоёр талын хамтарсан ажлын хэсгийг байгуулах шийдвэрт хүрсэн" гэлээ.
| ОХУ-аас захиалсан дизель түлшний ханган нийлүүлэлт нь өнөөдрийн эрэлтэд хүрэхгүй болсон |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50