Эрдэнэс Тавантолгой" ХК дээр өнөөдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) томилохоор болсныг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Энэ хугацаанд олон улсын аудитын байгууллагын шалгалт оруулж, уулын болон санхүүгийн үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах юм байна.
Тус компанид анх 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг зургаан сарын хугацаанд БЭТ-өөр томилон ажиллуулсан. Харин энэ хугацаа нь өндөрлөх үеэр дахин зургаан сараар сунгасан нь энэ оны аравдугаар сарын 26-нд дууссан юм. Холбогдох хуулийн дагуу нэг сарын хугацааны дараа дахин БЭТ томилж буй нь энэ аж.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нэг жилийн хугацаанд тус байгууллага 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ.
Онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгасан шалтгаан нь
| "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53