Дэлхий дахинаа чихрийн шижин өвчний тархалт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн өвчний тархалтын судалгааг анх 1999 онд хийхэд 35-аас дээш насны хүн амын 3.1 хувь нь чихрийн шижин өвчтэй гэж судалгаагаар гарсан бол 20 жилийн дараа 10.8 хувь болж гурав дахин өссөн байна.Иймд дэлхий дахинаа чихрийн шижин өвчнийг дотоод шүүрлийн эмч дангаар хянах бус олон мэргэжлийн эмч нарын баг хамтдаа хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол улсад анх удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд “Цогц тусламж, үйлчилгээний төв” үүд хаалгаа нээлээ.Чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд ХУДНЭ-ийн удирдлагын баг, дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар, НЭМГ, Нийслэлийн 9 дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд, төслийн багийн төлөөллүүд оролцож, туршлага судаллаа.Сайн туршлагыг энэ оны 07 дугаар сараас эхлэн дүүргийн 4, 12, 14, 16, 21, 24, 25 дугаар хороодын иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус төвд 300 орчим чихрийн шижинтэй иргэн хянагдаж, эмчлэгдэж байна.

Хяналтын өвчтөнүүд нь 1-3 сар тутам дотоод шүүрлийн эмч, нүдний эмч, зүрх судасны эмч, хоол зүйч, сувилагчийн үзлэг, үнэлгээнд орж, глюкозжсон гемобилины (HbA1c) шинжилгээг тухай бүр хийлгэж, хяналтын үр дүнг үнэлүүлэхийн зэрэгцээ сэтгэл засалч эмчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт, ярилцлага, хоол зүйн сургалтад тус тус хамрагдаад байгаа аж.Хяналтад буй өвчтөнүүдийн чихрийн шижингийн үзүүлэлтэд эерэг өөрчлөлтүүд бий болохоос гадна идэвхтэй хяналтад буй 41 хүний глюкозжсон гемобилин (HbA1c) буюу сахрын 3 сарын дундаж нь хяналтад байх хугацаанд дунджаар 2.4 хувиар буурсан судалгаа гарсан байна.Мэргэжлийн багийн эмч нарын хяналтад тогтмол байснаар чихрийн шижинтэй холбоотой нас баралт 21%, бөөр, нүдний хүндрэлийг 37%, зүрх судасны хүндрэлийг 14%-иар тус тус бууруулах боломжтой гэдгийг төслийн багийнхан онцоллоо.
| Монгол улсад анх удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв” нээгдлээ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50