Тус аймгийн хойд чиглэлийн сумдын нутгаар цас орж шуурсны улмаас улсын чанартай авто зам хаагджээ.
Улсын чанартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн А18 дугаартай авто замын 518 дахь километрт буюу Сонгино сумын Шар нуруу багийн нутаг Дөрвөлжийн нуур гэх газар, Баянхайрхан сумын Төөнтийн даваа, Асгат сумын Усны даваа хаагдаж автомашин явах боломжгүй болоод байна.
Иймд иргэд жолооч та бүхэн замыг нээтэл зорчихгүй байхыг анхааруулж байна.
Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган автозамд зорчино уу. Ялангуяа автомашиндаа өвлийн дугуй тавьж замын нөхцөл байдалд хурдаа тохируулан, батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
| Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн авто замыг нээтэл зорчихгүй байхыг анхааруулав |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53