Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол ирэх сарын 4-8-нд товлогдсон.
Энэ удаагийн сонсголоор жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахад "Шинжээч чөлөөлж, дахин томилоод байх хугацаа алга. Байгаа бүх боломж нөөцөөрөө чадлынхаа хэрээр ажиллаж үр дүнгээ гаргана. 2.5 сая машины бичлэг шүүж байна, хил хамгаалах байгууллага дээр устгасан байсан бүх мэдээллийг сэргээсэн. Нүүрсний зөрүү гэж яригддаг, бүртгэлгүй хил гаалиар гарсан гэгддэг асуудлыг хоёр дахь удаагийн сонсгол дээр яригдана. Шалгалтын ажил үргэлжилж байгаа" хэмээн Хууль зүйн, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэв.
| Нүүрс тээвэртэй холбоотой хил хамгаалах байгууллага дээр устгасан байсан бүх мэдээллийг сэргээжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53