"Зариг.мн" сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "Найман ишигний гэх" хэргийг сурвалжлах үедээ олон нийтийн цахим сүлжээнд илтэд худал мэдээлэл тараан, шүүхийн бие даасан байдалд халдахаар завдсан гэх ШЕЗ-ийн гомдлын дагуу яллагдагчаар татсан байна.
Уг асуудалтай холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон цагдаагийн байгууллагаас байр сууриа илэрхийллээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Сүхбаатарын талбайд мэдээлэл хийхдээ "Найман ишигний хэрэг дээр намайг шүүхэд нөлөөлсөн гэж яллагдагчаар татаж байгаа. Миний хийсэн хэрэг гэвэл ядарсан зүдэрсэн хүмүүсийг хамгаалах гэж дугарсан. Яллагдагчаар дуудаж байгаа нь өөрөө намайг сүрдүүлж, дарамтад оруулж, дуу хоолойг минь хумих гэж оролдож байна. Сэтгүүлч чимээгүй болбол ард түмэн юу ч мэдэхгүй өнгөрнө.
Би хууль дүрмийн дагуу шалгагдмаар байна. Сэжигтнээр дуудаж мэдүүлэг аваагүй, гэрчээр ч дуудаагүй. Шууд яллагдагчаар гэж байгааг үнэхээр гайхаж байна. Энэ улс ийм коммунист болчихсон юм уу. Дуугарсан нэгнийгээ яллагдагч гэдэг болсон юм уу. Сонгууль дөхөхөөр хулгайч нар амиа тавьж байна. Олон нийт ч гэсэн нэг нэгээрээ дуугарахаар ард алга ташаад байдаг биш нийтээрээ гарч ирээд асуудлаа ярь гэмээр байна. ШЕЗ ийм инээдтэй үндэслэлээр өргөдөл гаргаж байгаад хэлэх үг алга. Би сонирхож хүлээж аваад мэдүүлэг өгнө гэж бодож байтал яллагдагч болчихдог юм байна" гэв.

ЦЕГ
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг хэлэхдээ “Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс Unurtsetseg Naran цахим хаягаас олон нийтийн цахим сүлжээнд илтэд худал мэдээлэл тараан, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдахаар нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг шалгуулах гомдол ирүүлснийг УЕПГ-аас Мөрдөн байцаах албанд шалгуулах харьяалал тогтоосон.
Үүний дагуу Мөрдөн байцаах албаны мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг удаа дараа дуудсан боловч “Би ажилтай байна” гэх шалтгаанаар ирээгүй. Энэхүү асуудлыг ойлгож, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байсан.
Гэвч цагдаагийн байгууллагаас шалгаж буй өргөдөл гомдол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэрэг нь хуулийн хугацаатай байдаг. Тодорхой хугацаанд шийдвэр гаргах эрхзүйн зохицуулалттай.
Ингээд ШЕЗ-өөс ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэнтэй холбогдуулаад тухайн иргэнийг удаа дараа дуудаад ирээгүй учраас прокурорын дуудах хуудсаар 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагт дуудаж, сэжигтнээр тооцож холбогдох ажиллагааг хийсэн. Өнөөдрийн хувьд прокурорын дуудах хуудсаар дахин дуудаж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах ажиллагаа хийгдэх байсан.
Н.Өнөрцэцэгийн хувьд энэ асуудалд анхнаасаа гэрч байгаагүй. ШЕЗ-өөс ирүүлсэн гомдол мэдээлэлд тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шууд нэр заасан учраас гэрчээр мэдүүлэг авах хууль зүйн зохицуулалт байхгүй. Цагдаагийн байгууллагаас хийгдэж буй бүхий л үйл ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгааг мэдээлж байна.
Хэрэв тухайн иргэний хувьд прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулж, гомдол гаргах, хянуулах эрх зүйн зохицуулалттай. Энэ эрх нь нээлттэй байгаа.
Би олны танил, олон дагагчтай гэдгээрээ хуулиар шалгуулахгүй байх, хуулийн байгууллага дуудахад ирэхгүй байх эрх зүйн зохицуулалт байхгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдгийг үүгээр мэдээлж байна" гэлээ.
| Б.Батзориг: Н.Өнөрцэцэгийн хувьд анхнаасаа гэрч байгаагүй. Олон дагагчтай гээд хуулийн байгууллага дуудахад ирэхгүй байх эрх зүйн зохицуулалтгүй |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50