“Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг оруулж ирсэн автобусуудынхаа арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан. Шалгалтын хүрээнд автобусны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хуучин автобусуудыг шинэ мэтээр Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн болохыг тогтоосон хэмээж байсан юм. Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Ямааранзын Эрдэнэбилэгийг өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна.
Мэдээллийн нууцлалыг чанд хадгална.

| “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэгийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ эхэллээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53