Умард Солонгосын чиглэлд тогтмол нислэг үйлддэг болох уриалгыг Оросын иргэний нислэгийн агентлаг Росавиация тус улсын агаарын тээврийн компаниудад хүргүүлжээ.
Тухайлбал Пёньян хот руу шууд нислэг үйлдэх боломжтой эсэхээ мэдэгдэхийг Аэрофлот, Аврора компаниудаас хүссэн байна.
Росавиация агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост зочлохдоо хоёр улсын хооронд агаарын тээврийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Одоогоор хоёр улсын хооронд ганцхан тогтмол нислэг байдаг. Энэ нь Умард Солонгосын Air Koryo компанийн Владивосток-Пёньян чиглэлд долоо хоногт хоёр удаа үйлддэг нислэг юм.
Аврора компани “онолын хувьд” Умард Солонгос руу тогтмол нислэг нээх боломжтойгоо Коммерсанть сонинд мэдээлжээ.
Гадаад бодлогын өөрчлөлт, олон улсын хориг арга хэмжээ Орос улсыг холбоотнуудтайгаа харилцаагаа өргөжүүлэхийг шаардаж байгаа.
Гэхдээ ийм харилцаа нь одоохондоо улс төр, бизнесийн хүрээнээс хэтрэхгүй тул хоёр улсын хоорондын нислэгийг Москва-Пёньяны чиглэлд нээхэд хамгийн тохиромжтой гэж ажиглагчид үзэж байна.
Гол асуудал нь ийм нислэг нээх хэрэгцээ шаардлага одоохондоо бага байгаа. Москва-Пёньян чиглэлд том оврын онгоц нисгэхэд суудал дүүрэхгүй тул эдийн засгийн хувьд үр ашиггүй. Бага оврын онгоц нисгэхэд хэтэрхий хол зайтай тул Владивостокоор дамжин өнгөрүүлэхээс өөр аргагүй гэж судлаачид үзэж байна.
Одоогоор Умард Солонгосын онгоцоор голдуу барилгын ажилчид ОХУ-д ирдэг тухай салбарын мэргэжилтнүүд ярьжээ.
Харин жуулчин тээвэрлэх хэрэгцээ одоогоор өндөр биш байгаа. Цар тахлын өмнө Москвагийн хоёр том аялал жуулчлалын агентлаг Умард Солонгос руу хагас жил тутамд нэг удаа 10-15 хүнтэй бүлэг жуулчдыг илгээхээр төлөвлөж байсан ч хэрэгжээгүй байна.
Өнгөрсөн сард ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус улсын иргэдэд Умард Солонгост жуулчлахыг уриалж байв.
Гэхдээ салбарын мэргэжилтнүүд Умард Солонгост аялах Оросын жуулчдын тоо жилд цөөн хэдэн мянгаас хэтрэхгүй гэж үзэж байна. Харьцуулбал Оросын аялал жуулчлалын хамгийн том чиглэл болох Турк улс 2022 онд тус улсаас 4.6 сая жуулчин авч байжээ.
Эх сурвалж: Коммерсанть
| Оросын эрх баригчид агаарын тээврийн компаниуддаа Умард Солонгос руу нислэг нээхийг уриалжээ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50