Авлигатай тэмцэх газраас шүүр ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн танилцууллаа.
Тэрбээр "Улсын хэмжээнд 2023 онд 49.7 мянган албан тушаалтны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хожимдуулсан тус бүр нэг иргэн байв.
ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар 223 албан тушаалтны мэдүүлэгт хяналт шалгалт явуулахад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 25 албан тушаалтныг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүллээ.
Мөн ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Өөрөөр хэлбэл
Мөн холбогдох татвар хураамжаа төлсөн, зайлсхийсэн эсэхэд хяналт шалгалт хийж дөрвөн албан тушаалтны мэдээллийг татварын ерөнхий газарт явуулсан.
Татварын хяналт шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 8.4 тэрбум төгрөгийн татварын зөрчилтэй болох нь илэрсэн. Ингээд 633 сая тэрбум төгрөгийн нөхөн төлбөр алданги тооцуулсан байдалтай байна.
Манай хэлтэс хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлдэг. Уг хяналтаар 14.7 мянган албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу ирүүлснээс 20 нэр дэвшигч нь илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа. 642 нэр дэвшигч холбогдох хуулийг зөрчихөөр байгаа учраас анхааруулж хариу өгсөн.
Хуульд зааснаар томилохын өмнө хувийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан эсэхэд нь дүн шинжилгээ хийдэг. Урьдчилсан мэдүүлгийг хяналгүйгээр тухайн албан тушаалтныг томилсон тохиолдолд тухайн томилсон хүнд нь хариуцлага тооцдог болсон. Үүнд дүн шинжилгээ хийхэд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй нь тогтоогдсон учир хуульд заасан арга хэмжээг нь авсан.
Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн 14 этгээд төрийн жинхэнэ албанд ажиллаж байсныг тогтоож, хуулийн хэрэгжилтийг хянуулахаар холбогдох албан хүргүүлсэн байна.
Иргэдээс төрийн байгууллагуудын хүнд сурталтай холбоотой санал их ирдэг. Тиймээс тандалт хийх үүднээс товш аппликэйшн нэвтрүүлсэн. Ингэснээр тухайн төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой иргэний санал бүртгэгдэнэ. Дараа нь тухайн хүнд суртал гаргасан байгууллагын удирдах албан тушаалтан нь шууд харах боломжтой" хэмээн ярилаа.
| ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцжээ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50