Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийтийн хөлбөмбөгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэж, бие бялдрын боловсрол түгээх, авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой.
Хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд байгуулагдсан бүх өмчийн хэлбэрийн хөлбөмбөгийн талбайд олон улсын стандартын шаардлага хангасан эсэхэд улсын үзлэг, үнэлгээ хийх, хүүхэд, багачууд аюулгүй орчинд тоглож, хичээллэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломжийг хангах үүднээс сургалт сурталчилгаа явуулж, холбогдох байгууллагад санал хүргүүлэх юм байна.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь Биеийн тамир, спортын байгууллагуудыг татан оролцуулж, “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг удирдлага зохион байгуулалтаар хангана. Мөн аймаг, дүүрэг, хороо, сум, багийн Биеийн тамир, спортын байгууллагын арга зүйч, орон нутгийн хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчийг нийтийн болон олон улсын хөлбөмбөгийн багшийн мэргэжлийн сургалтад хамруулна” гэв.
Үндэсний хэмжээний энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг 21 аймаг, есөн дүүрэгт шинээр байгуулах, хөлбөмбөгөөр дамжуулан олон улсад үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих, “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
| “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд санамж бичиг байгуулав |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50