Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Баруун аймгаар эхлэхдээ салхины эрч харьцангуй гайгүй төв, зүүн зүгийн нутгаар салхи, шуурганы эрч нэмэгдэхээр байгааг ЦУОШГ-аас онцоллоо.
Нийт нутгийн 50 хувьд зудын өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндрэх төлөвтэй гарчээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч арваннэгдүгээр сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтох эрсдэл үүсэж болзошгүй байгаа ажээ.
Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй, нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 33 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 14 иргэний амь нас, 1 тэрбум 708 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
| Өнөөдөр баруун болон төвийн аймгаар, маргааш ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтний эрч чангарна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53